Нэвтрэх кодууд
Хамгаалалтын код таны утсыг зөвшөөрөлгүй
хэрэглэхээс хамгаалахад тусална. Та код үүсгэж,
өөрчилж, утсаа код нэхдэг болгон тохируулж болно.
Кодоо нууц, утаснаасаа тусад нь аюулгүй газар
хадгал. Хэрэв та кодоо мартсан, утас тань түгжигдсэн
байвал, утсанд тань үйлчилгээ шаардагдах ба нэмэлт
төлбөр авч болно. Нэмэлт мэдээлэл авъя гэвэл Nokia
Care цэг буюу утасны худалдаачинд хандана уу.
SIM карттай хамт өгөх PIN код нь картыг зөвшөөрөлгүй
хэрэглэхээс хамгаална. Зарим SIM карттай хамт
өгдөг PIN2 код зарим үйлчилгээнд нэвтрэхэд
шаардагддаг. Хэрэв та PIN буюу PIN2 кодыг дараалан
гурван удаа буруу оруулбал PUK буюу PUK2 код
оруулахыг танаас хүснэ. Танд эдгээр код байхгүй бол
үйлчилгээ үзүүлэгчдээ хандана уу.
PIN модуль нь таны SIM картны хамгаалалтын модуль
дахь мэдээлэлд нэвтрэхэд шаардагдана. Гарын үсэг
зурах PIN нь дижитал гарын үсгэнд шаардагдаж
болно. Дуудлага хаах үйлчилгээ хэрэглэж байгаа үед
дуудлага хаах нууц үг шаардагдана.
Таны утас нэвтрэх код болон хамгаалалтын тохиргоог
хэрхэн хэрэглэхийг тохируулахдаа
Цэс
>
Тохиргоо
>
Хамгаалал
гэж орно уу.
Ерөнхий мэдээлэл
9