Nokia Map Loader
Компьютерт зориулсан Nokia Map Loader програмын
тусламжтай та интернетээс газрын зургууд болон
дуугаар чиглүүлэх файлууд татан авч болно.
Төхөөрөмждөө хангалттай зайтай санах ойн карт
хийсэн байх ёстой. Nokia Map Loader газрын зургийн
аль хувилбарыг татан авахаа шалгахдаа Газрын
зургийн түүхийн мэдээллийг ашигладаг тулд Nokia
Map Loader-ийг ашиглахаасаа өмнө Газрын зураг
програмыыг ашиглаж, газрын зургуудыг дор хаяж нэг
удаа гүйлгэн үзсэн байх ёстой.
Nokia Map loader суурилуулахын тулд www.nokia.com/
maps руу ороод зааврыг дага.
52
Програмууд
Газрын зургийг Nokia Map Loader-аар татах
1 Төхөөрөмжөө компьютертэй таарах USB
өгөгдлийн кабель буюу Bluetooth холболтоор
холбо. Хэрэв та өгөгдлийн кабель ашиглавал PC
Suite-г USB холболтын аргаараа сонго.
2 Компьютер дээр Nokia Map Loader-ийг нээ.
3 Тив, улс буюу бүс нутгаа сонго.
4 Газрын зураг буюу үйлчилгээгээ сонгоод,
тэдгээрийг төхөөрөмждөө татан авч, суурилуул.
Nokia Map Loader-ийн үйлчилгээний хэсэг дээр та
залуурдах болон замын хөдөлгөөний мэдээллийн
лицензүүд, аяллын хөтчүүд худалдан авч, газрын
зургууд татан авч болно.